Pick’em Dota 2 The International 2025-ын дүрэм ба үйлчилгээний нөхцөл
Ерөнхий нөхцөл
Аливаа тэмцээн уралдаанд тодорхой дүрэм журамтай байх нь чухал, бидний Dota 2 The International 2025‑д зориулсан Pick’em Challenge ч мөн энэхүү жишгийг дагаж буй. Бид дүрмээ танилцуулахдаа үнэн зөв, энгийн ойлгомжтой байдлыг эрхэмлэсэн байгаа, та хэсэгхэн хугацаа зарцуулаад эдгээрийг уншсанаар энэхүү арга хэмжээнд бүрэн мэдлэгтэйгээр оролцох юм.
Dota 2 TI 2025 Pick’em ийн гол онцлох зүйлс нь:
- Dota 2 TI 2025 Pick’em Challenge нь Монгол дах фенүүдэд зориулсан үнэгүй уралдаан бөгөөд та тэмцээнүүдийн ялагч, хамгийн олноор сонгогдсон ба мангасаар хориглогдсон баатрууд зэргийг таамаглах юм. Мөн Dota 2 болон The International 2025‑ийн тухай мэдлэг сорих асуултад хариулах боломжтой.
- МелБет Монгол‑д бүртгэлтэй, үнэн зөв мэдээлэл бүхий хаягтай хүн бүр Dota 2 Pick’em Challenge‑д оролцох эрхтэй. Өмнөх Pick’em‑д мөхий тавьж байсан бол уг хаяг руугаа нэвтэрч, TI 2025 Pick’em‑д амархан оролцоорой.
- Бүртгэлийн мэдээлэл тань албан ёсны МелБет сайт болон MelBet Pick’em профайлд тань үнэн зөв болон шинэчлэгдсэн байх шаардлагатай. Энэ нь оролцоог баталгаажуулах, таны оноог зөвөөр бодох болон хүртсэн шагналыг тан хурднаар хүргүүлэх зэрэгт чухал үүрэгтэй.
- Dota 2 TI 2025 Pick’em Challenge нь The International 2025‑тэй давхцан явна: 2025 оны 9‑р сарын 4‑ний өдрөөс 9‑р сарын 14‑ний хооронд бүх шатны тэмцээнийг хамарна — Swiss‑систем бүлгийн шатнаас эхлүүлээд Grand Final‑ийн Bo5 зэрэг хүртэл.
- МелБет Пик’ем‑д бүртгүүлэн Dota 2 TI 14-д оролцож эхлэхэд та эдгээр дүрмүүдийг зөвшөөрч буй бөгөөд зохион байгуулагчийн бүх шийдвэр эцсийн бөгөөд өөрчлөгддөггүйг хүлээн зөвшөөрч байна гэдгийг анхаарна уу.
Dota 2 TI 2025 Pick’em Challenge-д хэрхэн оролцох вэ
Монгол улсын иргэн, мөн 21 болон түүнээс дээш насны хувь хүн бүр Dota 2 TI 2025 Pick’em Challenge-д оролцох эрхтэй. Та дараах алхмуудаа даган бүртгэл үүсгэж, чалленжид оролцоорой.
- MelBet платформд бүртгүүлнэ: Хэрэв бүртгэлгүй бол албан ёсны MelBet Mongolia платформ дээр энэхүү холбоосыг ашиглан бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэх үйл явцад ердөө хэдхэн минут л шаардагдана. Үүний дараагаар Pick’em Challenge-д орох боломжтойгоос гадна өдөр бүр мянга мянган өөр үйл ажиллагаанд бооцоо тавих боломжтой болно.
- MelBet ID-ээ ол: бүртгэл үүсгэснийхээ дараа өөрийн хаяг дээрээс 10 оронтой онцгой кодоо олоорой. Энэ нь 10 оронтой код бөгөөд нүүр хуудасны зүүн дээд буланд эсвэл “Данс цэнэглэх” хэсэгт “ Хаяг XXXXXXXXXX” форматтай байрлах болно. Энэхүү кодыг ашиглан Pick’em-д нэвтрэх боломжтой болох юм.
- MelBet Pick’em хаяг үүсгэнэ: Та өөрийн MelBet ID болон хүчинтэй имейл хаяг ашиглан MelBet Pick’em платформ руу нэвтэрнэ үү. Зөвхөн өөрийн ашигладаг эсвэл нэвтрэх боломжтой имейл хаягаа оруулаарай, учир нь үүнийг ашиглан бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай бөгөөд мөн бид TI 2025 Pick’em Challenge-ийн үр дүнг таны имейл рүү илгээх болно. Бүртгэлийн явцад та өөрийгөө 21-с дээш настай гэдгээ баталгаажуулах шаардлагатай бөгөөд түүнчлэн манай Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлого-ыг уншиж зөвшөөрөх шаардлагатай.
- Dota 2 таамаглалаа дэвшүүлэх: Манай нүүр хуудас болон Dota 2 Pick’em хэсгээс Dota 2 The International 2025-т зориулсан картыг олоорой. Үүнээс тэмцээний хуваарь, багуудын мэдээлэл агуулсан хуудас руу очих боломжтой. Энэ хэсэгт та өөрийн 7 таамаглалаа дэвшүүлэх юм.
- MelBet асуулт хариултад хариулах: Та мөн Dota 2 сэдэвт асуулт хариултын тэмцээнд орох боломжтой. Энэ нь 4 түвшний хүндрэлтэй, тус бүр 5 асуулттай байна. Асуулт хариултын тэмцээн нь The International 2025-ийн сүүлийн тоглолт хүртэл нээлттэй байх юм.
- Үр дүн зарлагдах хүртэл хүлээх: TI 2025 дууссаны дараагаар бид 14 хоногийн дотор таны нийт оноог тооцоолон албан ёсны MelBet MN Facebook хуудсан дээр шууд дамжуулалт явуулах болно. Бид шударга байхын үүднээс random.org ашиглан тохиолдлын тооны дагуу 15 ялагчийг тодруулах болно.
⚠️ Dota 2 таамаглалыг зөвхөн тэмцээн эхлэхээс өмнө хүлээн авна. Харин асуулт хариултын тэмцээнд сүүлийн тоглолтоос өмнө орох боломжтой.
⚠️ Бүх үйлдлийг та өөрөө биечлэн гүйцэтгэх ёстой.
⚠️ Нэг оролцогч = нэг хаяг. Давхардсан эсвэл худал мэдээлэл өгсөн зэргээр дүрэм зөрчсөн бол шууд хасагдана.
Онооны систем
The International 2025-д зориулсан Dota 2 Pick’em Challenge нь хоёр төрлийн шагналын хөтөлбөртэй. Аль уралдаанд оролцох нь таны авсан онооноос хамаарна. Хэрвээ өндөр оноо авбал та хоёуланд нь хамрагдаж мөн болно. Оноо цуглуулах хоёр арга бий: Dota 2 таамаглалуудыг дэвшүүлэх болон асуулт хариултын тэмцээнд зөв хариулах.
Таамаглал
Dota 2 TI 2025 Pick’em Challenge нь нийт 7 таамаглалын асуултыг танд дэвшүүлдэг. Зөв Dota таамаг бүрд 5 оноо, харин буруу хариултад 0 оноо өгөгдөнө. Тэгэхээр таамаглалын хэсгээс та 35 хүртэлх оноо авах боломжтой, доод талын хамгийн боломжит оноо 0. Доорх хүснэгтийг харна уу:
| Таамаглал | Оноо |
|---|---|
| Зөв таамаглал | 5 оноо |
| Буруу таамаглал | 0 оноо |
Асуулт хариултын тэмцээн
Та Dota 2 The International-аас Dota 2 асуулт хариултын тэмцээнд оролцон, тоглоом болон арга хэмжээний чухал агшнуудын мэдлэгээ сорин нэмэлт оноо авах боломжтой. Асуулт нь 4 түвшинтэй бөгөөд түвшнээс хамааран зөв хариултад өөр өөр оноо олгогдоно байна. Дараах хүснэгтээс дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.
| Хүндрэлийн түвшин | Асуулт | Асуулт тутам дах оноо | Хамгийн их боломжит оноо |
|---|---|---|---|
| Амар | 5 | 1 | 5 |
| Үндсэн | 5 | 2 | 10 |
| Хэцүү | 5 | 3 | 15 |
| Мэргэжлийн | 5 | 4 | 20 |
| Нийт | 20 | — | 50 |
Асуулт бүрд хариулах хугацаа ердөө 10 секунд. Давтан оролдлого байхгүй тул интернэтээ тогтвортой байлгаж, анхаарлаа төвлөрүүлээрэй. Алдаа бүр таны финалын оноонд нөлөөлж, эцсийн ранкыг тан шийдэх болно.
💡Dota 2 TI 2025 Pick’em Challenge-д нийт 85 хүртэл оноо авах боломжтой. 7 таамаг бүгд зөв бол нийт 35, 20 асуулт бүгд зөв бол 50 оноо. Нийт оноо тань хожих магадлал, шагналын ангилал болон The International 14 дууссаны дараагаар таны шагнал хожих магадлалыг тодорхойлно.
Dota 2 TI 2025 Pick’em шагналууд
Таамаглал зөв хийж, асуулт хариултын тэмцээнд оролцсон оролцогчдод Dota 2 International 2025 дууссаны дараа шагнал олгогдоно. 15 үнэ цэнтэй шагналыг хоёр ангилалд (Rare болон Mythic Giveaway) хуваан танд зориулан бэлтгэлээ. Та TI 2025 Pick’em Challenge-д уг хоёроос аль ангилалд багтах нь таны нийт онооноос хамаарна. Өндөр оноо авах тусам, шагналын үнэ цэн нэмэгдэж, гранд шагналыг хожих таны магадлал ихэснэ гэдгийг анхаараарай.
| Авсан оноо | Ангилал | Шагнал |
|---|---|---|
| 1-24 оноо | Ховор Giveaway | Dota 2 Arcanas, ховор skin-үүд, брэндийн тоглоомын төхөөрөмжүүд |
| 25+ оноо | Домог Giveaway | Ухаалаг төхөөрөмжүүд, Dota 2 цуглуулгууд болон гранд шагнал болох Meta Quest 3 VR |
📌 Тэмдэглэл: 25+ оноо авбал хоёр шагналын ангилалд хоёуланд нь автоматаар хамрагдана. Ингэснээр хожих магадлал нэмэгдэж, Dota 2 TI 14 Pick’em Challenge дах хамгийн үнэтэй шагнал авах боломж нээгдэнэ. Тиймээс MelBet Mongolia дээрх бидний бэлдсэн тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, гранд шагнал хожих боломжийг өөртөө олгоорой.
Ховор Giveaway шагналууд
- Razer BlackShark V2 HyperSpeed Black
- HyperX Alloy Origins (улаан гэрэлтэй)
- Razer DeathAdder Essential – White (x2)
- Dota 2 Arcanas:
- Zeus Arcana (x2)
- Lina Arcana (x2)
- Pudge Arcana (x2)
Домог Giveaway шагналууд
- Meta Quest 3 VR Headset
- Asus ROG Keris 2 Ace Black
- Razer Huntsman Mini Mercury
- HyperX Knight Backpack (x2)
⚠️ Анхааруулга: Хэрвээ техникийн саад гэх мэт урьдчилан таамаглашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шагналын сугалаа болон түгээлт хойшлогдож болзошгүй. Гэвч Dota 2 TI 2025 Pick’em Challenge-ийн шаардлагыг хангасан, хангалттай оноогоо цуглуулсан оролцогч бүр шагналын эрхээ хадгалж, уг MelBet Pick’em-д оролцох боломжтой.
Хэрвээ ялагч бидний анхны холбоо барьсан өдрөөс хойш 14 хоногт хариу өгөөгүй бол шагналыг ижил ангилалд буй дараагийн оролцогчид шилжүүлнэ. Шагнал хүлээн авах, хүргүүлэхтэй холбоотой нөхцөлүүд нь ялагч бүртэй тусдаа шийдэгдэнэ.
Эцсийн заалтууд – Dota 2 TI 2025
Манай баг таныг Dota 2 TI 2025 Pick’em Challenge-д оролцож байгаад тун баяртай байна. Таны The International 2025-ын таамаглал оновчтой, асуулт хариултын тэмцээний хариултууд мэргэн байх болтугай хэмээн ерөөе. Жил бүр зохиогддог энэхүү Dota 2 тэмцээн нь таны дуртай багуудын сэтгэл хөдөлгөм тоглолтуудаар дүүрэн байгаад зогсохгүй, MelBet Pick’em-ээс үнэ цэнтэй шагнал авчрах болтугай.
Хамгийн дуртай багуудаа дэмжиж, албан ёсны MelBet Mongolia Facebook хуудсаар шууд дамжуулалтыг үзэн, мэдээллийг цаг тухайд нь аваарай. Зөв таамаглалууд хийгээрэй — магадгүй таны нэр TI 2025 Pick’em Challenge-ийн ялагчдын жагсаалтад багтах ч юм билүү! Өөрийн дуртай Dota 2 багуудаа дэмжээрэй!