Pick’em CS2 BLAST.tv Austin Major 2025 | Үйлчилгээний нөхцөл болон дүрэм
Ерөнхий нөхцөл
Ямар ч тэмцээний хувьд дүрэм журамтай байх нь чухал хэсэг билээ. Ингэснээр шударга байдал, ил тод байдал, эн тэнцүү нөхцөлийг оролцогч бүрд хангах боломжтой болох юм. CS2 BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хүрээнд зохиогдох Pick’em Challenge-ийн хувьд дараах заалтууд үйлчилнэ:
- Pick’em Challenge бол оролцогчдод CS2 BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хүрээнд тоглолтын үр дүнг таамаглах, КС 2 төрөлтэй холбоотой сэдэвчилсэн асуултад хариулах боломж олгодог интерактив үйл ажиллагаа юм.
- Pick’em Challenge-д оролцох нь үнэ төлбөргүй бөгөөд Melbet Mongolia вэбсайтад бүртгэлтэй бүх хэрэглэгчдэд нээлттэй.
- Оролцогч нь идэвхтэй Мелбет бүртгэлтэй хаягтай бөгөөд тэрхүү бүртгэл нь түүний Пикем профайлтай холбогдсон байх шаардлагатай. Ингэснээр оролцох эрхтэй болох ба шагнал нэхэмжлэх боломжтой болох юм.
- Pick’em Challenge нь тэмцээний турш үргэлжилж, 2025 оны 6-р сарын 3-наас 6-р сарын 22-ны өдрийг хүртэлх бүх тоглолтын өдрүүдийг хамарна.
- КС 2 Пикем соритод оролцсоноор хэрэглэгч эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, зохион байгуулагчдын гаргасан бүх шийдвэрийг эцсийн, хүчинтэй гэж санал нийлж буйд тооцно.
Оролцох заавар — BLAST.tv Austin Major 2025
Тэмцээнд оролцох нь маш хялбар бөгөөд үнэ төлбөргүй. CS2 Major-д сонирхолтой байх, багахан аналитик сэтгэлгээ, шагналд өрсөлдөх хүсэлтэй байхад л хангалттай. Доорх зааврыг дагаж оролцоогоо эхлүүлээрэй:
- Мелбет хаяг үүсгэх: Албан ёсны MelBet вэбсайтад бүртгүүлнэ үү. Бүртгүүлсний дараа танд онцгой MelBet ID олгогдох бөгөөд энэ нь Пикем системд нэвтрэхэд шаардлагатай.
- Pick’em-д нэгдээрэй: pickem-mongolia.com хаягаар орж, “Бүртгэл” товчийг даран, MelBet ID болон хүчинтэй имэйл хаягаа оруулна уу. Мөн та 21 ба түүнээс дээш настай гэдгээ баталгаажуулж, Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрнө үү. Ингэснээр таны хаяг таамаглалын системтэй холбогдох болно.
- Таамаглалаа дэвшүүлнэ үү: Pick’em КС 2 хэсэгт тэмцээний хуудас руу орж, багийн бүрэлдэхүүнийг шалгана уу. BLAST.tv Austin Major 2025 тэмцээний үе шатнууд нь дараах байдлаар хуваагдана: 1-р шат, 2-р шат, 3-р шат болон сүүлийн Playoff шатууд. Шат бүр эхлэхэд шинэ CS2 Major Pick’em таамаглалууд нээлттэй болох болно. Юун түрүүнд 1-р шатанд ямар багууд гарч ирэхийг сонгоорой. Үүнээс цааш дараагийн сонголтуудаа нэмээд явах боломжтой.
- Бүх шатанд оролцоорой: Нэг шат дуусахад дараагийн шат нээлттэй болно. Мелбет Pick’em систем нь тэмцээний явцад шинэчлэгдээд явах юм. Та шинэ CS2 Major Pick’em таамаглал хийж, бүх шатны цувралыг дагаж мөрдөх боломжтой. Эхний шатнаас хоцорчихсон уу? Санаа зоволтгүй. Та Playoff шатанд орж, тэмцээний финал хүртэлх, мөн BLAST.tv Austin Major 2025 тэмцээний ялагчийг хүртэл таамаглах боломжтой.
- Тестийг бөглөнө үү: Тэмцээний төгсгөл хүртэл та сэдэвчилсэн тестийг бөглөн нэмэлт оноо авах боломжтой. Тест нь “Хялбар” – “Мэргэжилтэн” гэсэн дөрвөн түвшнээс бүрдэнэ. Уг тестүүдийг ямар ч дарааллаар гүйцэтгэх боломжтой. Тус бүрдээ 5 асуулттай бөгөөд тус бүрийг 10 секундэд хариулах шаардлагатай.
- Үр дүнгээ тогтмол шалгана уу: Та хэзээд Пикем хаягтаа нэвтэрч, одоогийн оноо болон илгээсэн таамаглалуудаа шалгах боломжтой. Систем нь таны таамаглал бодит тоглолтын үр дүнтэй хэр тохирч байгааг тулган автоматаар оноо олгоно.
- Финал болон шагналын сугалааг хүлээнэ үү: Тэмцээний төгсгөлд систем нь үр дүнг автоматаар тооцоолж, таны нийт оноо болон лидерийн самбар дахь байрлалыг таны хаягт харуулах болно. Эдгээр үр дүн нь шагналын сугалааг тодорхойлоход ашиглагдах юм.
⚠️ Анхааруулга: Таамаглалыг баталгаажуулсны дараагаар өөрчлөх боломжгүй. Өөрийн сонголтыг илгээхээс өмнө бүхнийг давхар шалгана уу. Шат бүр өөрсдийн хатуу хугацаатай байдаг, энэхүү хугацааны дараа илгээгдсэн таамаглалууд тооцогдохгүй. MelBet Pick’em систем дэх бүх үйлдлүүдийг оролцогч өөрөө үйлдсэн байх ёстой. Давхар хаяг нээх эсвэл өөр хэн нэгний мэдээллийг ашиглах нь таныг хасагдахад хүргэж болзошгүй.
Онооны систем
Үнэлгээний систем нь оролцогчдын авсан нийт оноонд үндэслэгддэг. Зөв таамаглал болон сэдэвчилсэн тестийг амжилттай бөглөсөн тохиолдолд оноо олгоно. Та илүү их оноо авах тусам лидерийн жагсаалтад дээгүүр байр эзлэх бөгөөд шагнал хүртэх боломж ихсэх юм.
Таамаглал
CS2 BLAST.tv Austin Major тэмцээний Pick’em Challenge хүрээнд оролцогчид нийтдээ 48 хүртэл оноо авах боломжтой. Таамаглалууд нь тэмцээний шат бүрд багуудын дараагийн шат руу дэвшихийг урьдчилан таамаглах байдлаар хийгдэнэ — хэсгийн шатнаас финал хүртэл. Зөв таамаглал бүрд тогтсон тооны оноо өгөгдөх ба финалд ойртох тусам нэг таамаглалын үнэлгээ нэмэгдэнэ. Бүрэн онооны хуваарилалтыг доорх хүснэгтэд үзүүлсэн болно.
| Шат | Юуг таамаглах вэ? | Хэдэн сонголт хийх | Нэг зөв сонголтод өгөх оноо | Хамгийн дээд оноо |
|---|---|---|---|---|
| 1-р шат | 2-р шатанд ахих багууд | 8 баг | 1 | 8 |
| 2-р шат | 3-р шатанд ахих багууд | 8 баг | 1 | 8 |
| 3-р шат | Play-off шатанд ахих багууд | 8 баг | 2 | 16 |
| Play-off | Шөвгийн 4-д ахих багууд | 4 баг | 2 | 8 |
| Шөвгийн 2-д ахих багууд | 2 баг | 2 | 4 | |
| Финалд хожих баг | 1 баг | 4 | 4 | |
| Total | — | — | — | 48 |
Тест
Тест нь нэмэлт оноо авч болох гайхалтай боломж ба нийтдээ 50 оноотой. Бүтцийн хувьд Хялбар, Энгийн, Хэцүү, Мэргэжилтэн гэсэн дөрвөн түвшинд хуваагдана. Түвшин бүр нь 5 асуулттай ба шат ахиж, хүндрэлийн зэрэг нэмэгдэх тусам зөв хариултын оноо нь ихсэх ба 1-4н хооронд үнэлгээ өгөгдөнө.
| Хүндрэлийн зэрэг | Асуултын тоо | Зөв хариулт бүрд өгөгдөх оноо | Хамгийн дээд оноо |
|---|---|---|---|
| Хялбар | 5 | 1 оноо | 5 |
| Энгийн | 5 | 2 оноо | 10 |
| Хэцүү | 5 | 3 оноо | 15 |
| Мэргэжилтэн | 5 | 4 оноо | 20 |
| Нийт | 20 | – | 50 |
Оролцогч та уг тестүүдийг ямар ч дараалалтайгаар гүйцэтгэх боломжтой ба энэ нь танд уян хатан байдлыг олгох болно. Асуулт бүр тогтсон 10 секундийн хугацаатай бөгөөд хоёр дах удаагаа оролдох боломжгүй. Иймээс таныг анхаарлаа төвлөрүүлэн, хариулт бүрийг тунгаан тестийг гүйцэтгэхийг санал болгож байна. Буруу хариулт бүр таны нийт онооноос хумсалж, ялагчдын эрэмбэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
💡Анхаар: Тэмцээний туршид оролцогчийн авч болох хамгийн их оноо нь 98: таамаглалын үеэс 48 ба тестээс 50. Тэмцээн дууссаны дараагаар таны авсан нийт оноо нь лидер самбарт эрэмбэлэгдэх ба үүнээс хамгийн өндөр оноотой оролцогчид шагналын сугалаанд оролцох эрхтэй болох юм.
Шагнал
Тэмцээн дууссаны дараагаар нийт оноон дээр тулгуурлан шагнал олгогдох болно. Оролцогчид цуглуулсан онооноосоо хамааран аль нэг шагналын сугалааны ангилалд хамаарах юм. Өндөр оноо авах тусам, өндөр үнэтэй болон сонголт өргөнтэй шагналтай шагнал хожих боломжтой.
| Цуглуулсан оноо | Шагналын ангилал | Шагнал |
|---|---|---|
| 5 ба түүнээс дээш | Мөнгөн Giveaway | Тоглоомын нэмэлт хэрэгслүүд, тусгай КС 2 skin-үүд болон брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд |
| 35 ба түүнээс дээш | Алтан Giveaway | Өндөр зэрэглэлийн тоглоомын тоног төхөөрөмж, дээд зэрэглэлийн электрон төхөөрөмжүүд, шилдэг технологийн хэрэгслүүд |
📌 Анхаар: 35 болон түүнээс дээш оноо авсан оролцогчид Мөнгөн Giveaway болон Алтан Giveaway ангилалд хоёуланд нь оролцох эрхтэй болно. Ингэснээр оролцоо нэмэгдэж, шагнал хожих магадлал ч өснө.
Мөнгөн Giveaway-ийн шагналууд
- HyperX – QuadCast USB Microphone
- HyperX – Alloy Origins (with Red switches)
- Razer – DeathAdder Essential – White (x2)
- CS2 Skins:
- M4A1-S | Speed Beast (x2)
- StatTrak™ AK-47 | Slate (x2)
- StatTrak™ USP-S | Convolutions (x2)
Алтан Giveaway-ийн шагналууд
- Yadea – Elite Artis
- Logitech – G903 LIGHTSPEED Wireless Gaming Mouse with HERO
- HyperX – Cloud Alpha S Black
- HyperX – Knight Backpack (x2)
⚠️ Анхаар: Техникийн хүндрэл, тэмцээний хуваарьтай дасан зохицох эсвэл ямар нэгэн тааварлашгүй нөхцөл байдлаас үүдэн шагнал гардуулах явц нь түр зуур хойшлогдож болзошгүй. Гэсэн хэдий ч, урьдчилан тохирсон нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн болон шаардлагатай оноог цуглуулсан оролцогч бүр шагналын сугалаанд оролцох эрхээ баттайгаар хадгалах болно.
Хэрвээ шагналын эзэн анх холбогдсон өдрөөс 14 календарь хоногийн дотор хариу өгөхгүй бол уг шагналыг хожихын тулд адил оролцогчдын дунд дахин сугалаа явагдах болно. Шагналаа авах болон хүргэлтийн үйлчилгээ зэрэг мэдээллүүд нь шагналын эзэдтэй тусдаа явагдана.
Сүүлийн тэмдэглэл — BLAST.tv Austin Major 2025
BLAST.tv Austin Major 2025 тэмцээний MelBet Pickem Challenge-д оролцсоноороо, хэрэглэгч та бидний дүрэм болон оролцооны нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг юм. Энэхүү үйл ажиллагаа CS 2 таамаглал дэвшүүлэх мэргэжлийн орчныг хөхиүлэн дэмжих болон үнэнч дэмжигчдээ шагналаа урамшуулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа билээ.
Оролцогч бүхэнд өөрсдийн анализ хийх чадвар болон шударга тоглолтын хүрээнд өрсөлдөөнт байдлаа үзүүлэх тэгш боломж олгогддог байгаа. Бид та бүхэнд амжилт, оновчтой таамаглал ерөөн, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэх болтугай хэмээн хүсье.