Үнэгүй таамаг болон бэлгийн талаар мэдэх шаардлагатай зүйлс
Том, жижиг хэмжээний цахим спортын тэмцээн бүрийг дагалдан гардаг таамаглалын уралдаан нь орчин үеийн хамгийн сонирхолтой зугаа цэнгэлүүдийн нэг аль хэдийн болжээ. Оролцоход үнэ төлбөргүй бөгөөд ашигтай – тоглогч бүр өөрсдийн тоглодог тоглоомын өвөрмөц скин, виртуал валют, эсвэл тоглоомын тоног төхөөрөмж хожих боломжтой! Бид pick’em тэмцээний талаарх гол мэдээллийг нэгтгэн танд хүргэж байна: хаанаас олох, хэрхэн оролцох, мөн жинхэнэ болон хуурамч тэмцээнийг хэрхэн ялгах вэ зэрэг мэдээллийг эндээс уншаарай.
Еспортод үнэгүй таамаглал гэж юу вэ?
Цахим спортын аварга тэмцээнүүд өнөө үед маш алдартай болжээ. Фенүүд тэмцээний бүтэц, магадлал, баг зэргийг нарийвчлан судалж, шагнал хожихын тулд чармайж байна. Эрэлт байгаа газар нийлүүлэлт ч бий! MelBet Pick’em зэрэг олон онлайн үйлчилгээ өөрийн брэндийн зүгээс таамаглалын тэмцээнүүдийг зохион байгуулж, оролцогчдод өөрийн мэдлэг ба азаа сорих, янз бүрийн шагнал хожих боломжийг олгож байна. Эдгээрт нь зөвхөн Dota 2 ба CS:2-ын скинүүдээр хязгаарлагдахгүй, PC болон консолын дагалдах хэрэгслүүд ч ордог. Еспортын таамаглалын тэмцээнүүд үнэ төлбөргүй учраас, ихэвчлэн хамгийн сайн шинжилгээ хийсэн эсвэл азтай оролцогчид нь ялалт байгуулдаг. Гэхдээ энэ нь зөвхөн мэргэжлийн хүмүүст зориулагдсан гэсэн үг биш юм. Олон хүн эдгээрийг цахим спортын шинжилгээний дээд түвшинд орох үнэ төлбөргүй гарааны цэг гэж үздэг. Илүү эрсдэл бүхий сорилттой нүүр тулахаасаа өмнө яагаад өөрийн чадварыг үнэгүй хурцлаад үзэж болохгүй гэж?

Хаанаас үнэгүй таамаглалыг олох вэ?
Ихэнх тоглогчдын хувьд pick’em тэмцээн олоход амархан. “free esports predictions” гэж Google-ээр хайхад хэдэн арван үр дүн гарч ирнэ. Үнэгүй таамаглалын бүлгэмүүд аль хэдийн бий болсон ба Discord, Telegram групп, Reddit, Twitter хуудас, фен форум, эсвэл pickem-mongolia.com шиг тусгай вэбсайт хэлбэрээр оршдог. Тэдгээр нь өөрсдийн еспорт таамаглалын тэмцээнийг зохион байгуулдаг билээ. Ихэвчлэн вебсайтууд нь илүү үнэ цэнтэйд тооцогддог. Үүний учир нь тэд илүү сонирхолтой шагнал санал болгодог ба тодорхой дүрэм, бүтэцтэйгээс гадна энгийн зөвхөн санамсаргүй тоо үүсгэгч ашиглахын оронд хэрэглэгчдийн таамаглал дээр тулгуурлан ялагчдыг тодруулдагт оршдог байна. Үнэгүй таамаглал дэвшүүлэх тэмцээн олох амархан ч бид зөвхөн баталгаатай, найдвартай эх сурвалж сонгохыг зөвлөж байна. Энэхүү формат илүү түгээмэл болохын зэрэгцээ буруу санаа тээсэн хүмүүс олширч, оролцогчдоос хувийн мэдээлэл, төлбөр шаардах тохиолдол гардаг. Иймээс бүртгүүлэхээсээ өмнө оролцооны нөхцөл, шагнал авах шаардлагуудыг сайтар уншсанаар жинхэнэ үйлчилгээ болон залилангийн оролдлогыг ялган таних боломжтой.
Pick’em платформуудын чиг хандлага: Яагаад сайн дадлагажих боломж болдог вэ?
Хэрвээ та аль нэгэн фантази спорт эсвэл пикем тэмцээнд өмнө нь оролцож байсан бол орчин үеийн онлайн таамаглалын платформууд танил санагдах болно. Dota 2 таамаглал эсвэл CS таамаглалын тэмцээнүүд хоорондоо маш төстэй. Оролцогчид тэмцээний баг сонгож (үүний улмаас “pick’em” гэж нэрлэгддэг), аль баг нь хожихыг урьдчилан таамагладаг. Тоглогчид үе бүрд хожих багийг таамаглан өөрсдийгөө сорьдог. Тоглолт бүр чухал байдлаасаа шалтгаалан өөр өөр оноо авдаг учраас эхний шатанд буруу таамагласан ч ялалт байгуулах боломжтой. Эдгээр зарчмуудыг анх Valve 2013 онд нэвтрүүлсэн бөгөөд анх CS:GO Major-д сонирхол төрүүлэх зорилготой байжээ. Үүнээс хойш, пикем Мелбет үүн дээр суурилан илүү боловсронгуй болгосоор ирлээ.
Таамаглалын тэмцээнүүд яагаад их түгээмэл вэ гэдгийг ерөнхийдөө гурван бүлэгт хуваан харж болно:
- Бүрэн үнэгүй, үүгээрээ уламжлалт цахим спортын бооцооноос ялгаатай.
- Оролцсоноор та өөрийн дуртай еспортын талаар илүү гүн мэдлэг мэдээлэл хуримтлуулах боломжтой.
- Багийн бүрэлдэхүүн, гүйцэтгэл, тактикийг шинжлэн ялалттай хэрхэн холбоотойг ойлгох аналитик чадвар хөгжүүлдэг.

Зөв таавал ямар шагнал хүртэх боломжтой вэ?
Шагнал нь платформоос хамааран өөр өөр байдаг. Ихэнх Discord групп, жижиг бүлгэмүүд CS:2, Valorant, Dota 2-ын энгийн скинүүдээс бүрдсэн, нийт үнэ нь $100 хүрэхгүй шагналын сантай. Ямар нэгэн спонсоргүйгээр жижиг группүүд том шагнал олгох боломжгүй юм, уг групп нь хэчнээн сайн гэдгээс үл хамааран. Харин pickem-mongolia.com зэрэг албан ёсны платформууд арай өөрөөр ажилладаг. Pick’em тэмцээнүүдийн Мелбет дээрх шагналууд нь дотоодын тоглоомуудыг багтаана, гэхдээ зөвхөн үндсэн бэлгийн хувиар. Хамгийн гоё шагналууд нь топ таамаглал дэвшүүлэгчдэд нөөцлөгдсөн ба дэлхийн том брэндүүдийн хулгана, гар, чихэвч, тоглоомын дэлгэц зэрэг багтана. Харин хамгийн өндөр оноотой шилдэг пикем оролцогч нь шагнал буюу PlayStation 5 хожих юм.

Тоглолт эхэлсний дараа оролцож болох уу?
Цахим спортын ихэнх тэмцээн хэд хэдэн шатанд хуваагддаг учир, таамаглалаа дараагийн шатнаас шууд оролцуулах боломжтой. Жишээ нь, оролцогч play-in шат (ихэнх еспорт тэмцээний хамгийн эхний шат) алгассан бол шууд хэсгийн шат, хасагдах шатнаас оролцох боломжтой. Эсвэл зөвхөн финалын хожигчийг таамаглаж ч мөн болно. Тоглолт чухал байх тусам зөв таамаглал бүрд өндөр оноо авдаг тул сүүлд орсон ч хамгийн том шагналыг хүртэх боломжоос тан хумслахгүй. Тиймээс эхний шатуудыг алгассан бол санаа бүү зов.
Хуурамч вэбсайтыг хэрхэн таних вэ?
Дээр дурдсанчлан, зарим үнэгүй таамаглалын үйлчилгээ нь хуурамч болж таардаг. Та дараах 5н шинжийг уншиж танилцан хэрхэн хулхийг жинхэнээс нь ялгахыг мэдэж аваарай.
- Таамаглал гаргахын тулд төлбөрийн мэдээлэл асуудаг – Жинхэнэ платформууд үнэ төлбөргүй байдаг ба таны карт болон дансны мэдээллийг шаардахгүй.
- Өмнөх тэмцээн, ялагч болон шагналын мэдээлэл агуулсан архив үгүй.
- Хэтэрхий магтаалтай, бодит бус сэтгэгдлүүдээр дүүрсэн гол хуудас.
- Дүрмийн хуудас байхгүй.
- Бүртгүүлэхээс өмнө төлбөр нэхэх — Та төлбөрөө төлөөд, хэзээ ч шагнал авахгүй л болов уу!
Мөн вебсайт нь мэргэжлийн бус, хааш яаш, URL хаяг алдаатай бичигдсэн, мөн тэмцээн эсвэл бооцооны брэндийн логогүй бол уг сайтыг ашиглахаас зайлсхий.
Үнэгүй таамаглал нь бооцооны ур чадварыг хөгжүүлэх хэрэгсэл
Еспорт таамаглалын тэмцээнүүд нь эхэндээ зүгээр нэг зугаа цэнгэл мэт санагдаж болох ч, үнэндээ эдгээр нь танд маш их тус болох чадвартай. Өөрийн таамаглалыг бусад оролцогчдынхтой харьцуулан, еспортын ертөнц дэх томоохон тэмцээнүүдийг дагаснаар танд тактикийн болон стратегийн сэтгэхүй сууна, дуртай тоглоомоо илүү гүнээр ойлгож шинээр тоглож, таашаал авах аргуудыг олж нээнэ, зөвхөн дэмждэг багаа гэлтгүй энэхүү салбарт буй тэргүүлэгчдийг дагаж эхэлнэ, мөн метагийн талаар үнэлж баршгүй ойлголт авна зэрэг маш олон давуу талууд бий. Үүнээс гадна, шилдэг еспорт таамаглах сайтад үнэгүй таамаглал дэвшүүлснээр та аажим аажмаар илүү эрсдэл бүхий, илүү ашиг дагуулах еспорт мөрийн ертөнц рүү орох өөртөө итгэх итгэлийг олж авах юм.
Түүнчлэн унших: