MelBet First Deposit Bonus
МЭНДЧИЛГЭЭНИЙ ШАГНАЛ 100% 410000 МНТ ХҮРТЭЛ Бонус авах
MR12 CS2 Format

MR12 CS2 формат: таны мэдэх ёстой бүх зүйл

Counter-Strike 2 гарснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хамгийн том, хамгийн их маргаан дагуулсан өөрчлөлтүүдийн нэг нь олон жил хэрэглэгдсэн MR15-ыг халж, MR12 форматыг нэвтрүүлсэн явдал байлаа. Энэ хугацаанд тоглогчид болон мэргэжлийн eSports-ийн өрсөлдөгчид шинэ системийн давуу болон сул талыг мэдэрч, статистикаар энэ шилжилтийн жинхэнэ нөлөө нь харагдсан юм.

Энэхүү MelBet Pickem-ийн нийтлэлээр бид MR12 гэж юу болох, яагаад Valve тус дүрмийг өөрчилсөн, мөн энэ нь тоглолтууд болон eSports-д хэрхэн нөлөөлсөн талаар тайлбарлах болно. Мөн форматын үндсэн давуу болон сул талуудыг авч үзэх бөгөөд CS2 тоглоом дахь MR12-ийн тухай мэдэхийг хүсвэл нийтлэлийг дуустал нь уншаарай!

CS2 тоглоом дээрх MR12 гэж юу вэ?

MR12 (Max Round 12) гэдэг нь CS2 тоглоомын тоглолтын формат бөгөөд баг тус бүр map-ын нэг талд хамгийн ихдээ 12 үе тоглодог. CS2-ийн нэг үе(round) гэдэг нь тусдаа тоглолтын үе шат бөгөөд багууд ээлжлэн довтолгоо болон хамгаалалт хийх зарчмаар явдаг. Ялалт нь bomb тавих эсвэл defuse хийж салгах, цаг дуусгах эсвэл эсрэг багийн бүх гишүүдийг устгах замаар тодорхойлогдоно. MR12 CS2 форматын хувьд үндсэн хугацаанд нийт 24 раунд тоглогддог бөгөөд эхэлж 13 раунд хожсон баг нь ялагч болдог.

New forman MR12 in CS2

MR12-ийн түүх: CS 1.6-аас CS2 хүртэл

MR12 CS форматыг анх бидний сайн мэдэх Counter-Strike 1.6-ийн үед нэвтрүүлж байв. Тухайн үед бүх зүйл энгийн байсан: Counter болон terrorist бүр дээр 12 раунд, эхэлж 13 ялалт авсан баг нь тоглоомонд хождог байлаа. Энэ нь тухайн үед стандарт гэж үзэж байсан ч тоглогчид удалгүй энэ систем гар бууны (pistol) раунд(round) нь тоглоомын хожих хожигдоход хэтэрхий их ач холбогдолтой байгааг ойлгож эхэлсэн. Эхний раунддаа ялагдсан тохиолдолд дараагийн хэдэн эко раундыг дахиад хожигдох нь бараг тодорхой болдог байв. Эргэн ирэлт (comeback) хийх боломж маш ховор, тоглоомын эдийн засгийн систем нь тактикийн алдаанаас ч илүү тоглолтыг шийдэж байлаа. Тиймээс 2000-аад оны дунд үеэс тэмцээнүүд аажмаар MR15-руу шилжсэн бөгөөд энэ нь багуудад илүү боломж олгож, тоглолтыг илүү шударга, тэнцвэртэй болгох болсон юм.

Гэвч бараг 20 жилийн дараа Valve MR12-г Counter-Strike 2-т эргүүлэн авчирсан. Энэ нь 2023 оны 9-р сарын 1-нд болсон бөгөөд Counter-Strike 2-ийн глобал шинэчлэлтийн Release Notes-оор албан ёсоор CS:GO-г CS2 болгож сольсон юм. Шалтгаан нь тоглолтууд хэт урт үргэлжилдэг, үзэгчид урт сунжирсан тоглолтонд уйддаг, тоглогчид цаг хагасаас илүү үргэлжилсэн тоглолтоос маш их ядрах гэх мэт шалтгаантай байсан. Шинэ формат нь тоглолтыг богиносгож, илүү эрчтэй болгож, орчин үеийн eSports-ийн стандарттай ойртуулсан. Одоо MR12 CS2 форматыг Premier, Competitive matchmaking-ээс эхлээд Major гэх мэт хамгийн том тэмцээнүүдэд хүртэл ашиглаж байна.

History of MR12: From CS 1.6 to CS2

Яагаад CS2-д MR12-г нэвтрүүлэв: Албан ёсны болон далд шалтгаанууд

CS2-д MR12 format-ыг эргүүлэн авчирсан нь тоглогчдын дунд олон маргаан, санал зөрөлдөөн үүсгэсэн. Гаднаас нь харахад CS:GO-ын MR15-ыг CS2 MR12 болгон өөрчилсөн нь тоглолтын хугацаанд л нөлөөлсөн мэт боловч үнэндээ энэ шийдвэрийн цаана илүү том хэд хэдэн шалтгаан байсан юм. Үндсэн шалтгаануудыг дурдвал:

  1. Тоглолтын хугацааг багасгах: Дундаж тоглолт 45–60 минут үргэлжилдэг байсан бол одоо 30–40 минут үргэлжилдэг болсон;
  2. Тэмцээн ба үзэгчдийн тав тух: Хуваарь гаргахад илүү хялбар, цуврал тоглолтыг зохиоход ч энгийн болсон;
  3. Бусад тоглоомуудтай харьцуулалт: VALORANT ч бас MR12 форматыг ашигладаг бөгөөд CS2 орчин үеийн eSports-ийн стандартад нийцсэн;
  4. Тоглоомын эдийн засаг (Economy): Раундын тоо цөөрснөөр тоглоом доторх худалдан авалт бүр илүү ач холбогдолтой болж, тоглолтын үр дүнд шууд нөлөөлөх болсон;
  5. CS2 дахь шинэ механизмууд: Алдагдлын бонус (loss bonus) болон бууны тэнцвэр MR12 богино форматын тусламжтайгаар илүү үр дүнтэй ажилладаг.

MR12 vs MR15: Форматын гол ялгаа

MR12 руу буцаж орсноор CS2 дахь тоглолтын уур амьсгалыг ихээхэн өөрчилсөн. Тоглолтууд богино болсон ч илүү эрчтэй, хурдтай болсон. Раундын тоо цөөрөхийн хэрээр алдаа гаргах боломж багасна. Хуучин MR15 CS:GO форматаар баг эхэндээ хожигдсон ч урт тоглолтын ачаар эргэн ирэх боломжтой байсан бол одоо бараг бүх раунд тоглолтын хувь заяаг шийдэх боломжтой болжээ. Ялгааг тодорхой харахын тулд эдгээр хоёр форматыг гол үзүүлэлтүүдээр нь харьцуулах хэрэгтэй:

Үзүүлэлт MR12 CS2 MR15 CS:GO
Нэг талын раунд 12 (эхэлж 13 раунд авсан нь хожно) 15 (эхэлж 16 раунд авсан нь хожно)
Тоглолтын хамгийн их раунд 24 30
Дундаж тоглолтын хугацаа 30–40 минут 45–60 минут
Гар бууны раундын үзүүлэх нөлөө Тоглолтын дараагийн раундыг шийдэх боломжтой Чухал боловч тийм ч тоглоомыг шийдэхгүй
Тоглоомын эдийн засаг Алдаа илүү үнэтэй тусна, эргэн ирэх боломж бага Эргэн ирэх илүү олон боломжтой
Тактикууд Түргэн шийдвэр гаргах шаардлагатай Урт хугацааны стратеги хэрэглэх боломжтой

MR12 vs MR15

MR12 нь eSport болон тэмцээнүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

CS2 нь MR12 руу шилжсэн нь eSports тэмцээнүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн гэдгийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй. Тоглоомд үзүүлсэн ерөнхий нөлөөг бид өмнө нь дурдсан, харин eSports-ийн хувьд дараах өөрчлөлтүүд гарсан юм:

  • Тоглолтын хуваарь: Тэмцээнүүд одоо илүү хурдан өрнөж, зохион байгуулагчид нэг өдөрт илүү олон тоглолт багтаах боломжтой болсон.
  • Багууд болон тоглогчдын хариу үйлдэл: Мэргэжлийн тоглогчдын зарим нь тоглолтын хурдыг нэмэгдүүлсэн гэж шинэ форматыг дэмжсэн бол, зарим нь MR12 CS2 нь хэтэрхий удаан энэ нь төвөгтэй гэж үздэг.
  • Үзэгчдийн статистик: Үзэгчдийн тэмцээн үзэх хугацаа нэмэгдсэн. Учир нь тоглолтыг дуустал нь үзэхэд илүү хялбар болсон.
  • Тоглолтын хэмнэл: Багууд илүү шийдэмгий, нарийн тоглох шаардлагатай болсон. Учир нь алдаа гаргах эрх раунд болгонд бараг байхгүй.

CS2 eSports-ийн тэмцээнүүдийг тогтмол үздэг, Pickem CS2 дээр таамаглал үүсгэдэг эсвэл МелБет Монгол дээр бооцоо тавьдаг хүмүүс энэ өөрчлөлтийг хамгийн түрүүнд анзаарсан билээ.

CS2 тоглоомын MR12-ын ирээдүй: Үүрд энэ хэвээрээ явах уу?

2025 онд MR12 CS2 нь стандарт формат болж тогтсон хэдий ч түүнийг тойрсон хэлэлцүүлэг бүрэн дуусаагүй байна. Counter-Strike-ийг дөнгөж тоглож эхэлж буй шинэ тоглогчид өмнө нь тоглоом өөр байсан гэдгийг ч мэдэхгүй. Гэвч MR12-ын ирээдүйн хэлэлцүүлэг яригдсан хэвээр байна. Valve нь тоглоомын тэнцвэрийг хадгалахын тулд дүрмийг өмнө нь олон удаа өөрчилж байсан. Ирээдүйд тус тоглоомын эдийн засгийн системд (economy) өөрчлөлт оруулах боломж бий: алдагдлын бонусын (loss bonus) системийг шинэчлэх, бууны үнийг өөрчлөх, эсвэл гар бууны раундын хэт их нөлөөг бууруулах шинэчлэлтийг оруулж болох юм.

Тоглоомын коммунити MR12-д дассан ч маргаан үргэлжилсээр байна. Зарим тоглогчид энэхүү форматыг тоглолтын хурд, сонирхолтой байдлыг нэмэгдүүлсэн гэж үздэг. Харин зарим нь алдаа гаргасны дараа хэтэрхий төвөгтэй хэцүү байдаг, эргэн ирэлтийг (comeback) хийх боломж бага гэж шүүмжилдэг. eSports аль хэдийн өөрчлөгдсөн: тэмцээнүүд богиносож, шууд дамжуулалтууд үзэгчдэд илүү тохиромжтой болсон бөгөөд CS2-ийн сонирхогчдын тоо нэмэгджээ. Энэ бүхэн CS2-ын MR12-г eSports-ийн нэг хэсэг болж олон жил хадгалагдан үлдэхийг харуулж байна.

Түүнчлэн унших:

Хуваалцах:
Mail
Манай Мэдээллийн Товхимолд Бүртгүүлээрэй
Сэтгэгдэл бичих

МЭДЭЭ

Биднийг дага

Left banner DreamLeague Season 28

100,000 МNТ ХАДГАЛ — 250,000 МNТ ХҮРТЭЛ АВ!

Промо код ашигла: PICKEM

ОДОО АВАХ
Right banner DreamLeague Season 28

DOTA 2 & CS2 ОНЦГОЙ!

100% БОНУС ШИНЭ ТОГЛОГЧДОД — 410,000 МNТ ХҮРТЭЛ

+50% НЭМЭЛТ PICKEM ПРОМО КОДООР

ОДОО БООЦОО ТАВИХ
Одоо нэвтэрнэ үү

Өөрийн Melbet аккаунтын ID-г оруулна уу. Хэрэв танд Melbet аккаунт байхгүй бол энд үүсгээд, дараа нь өөрийн Pick'em аккаунтаа .

Melbet Pickem бүртгэлийнхээ нууц үгийг оруулна уу.

If you don’t have a Melbet Pick'em account, tap and create it.

Melbet бүртгэлийнхээ ID-г оруулна уу.

Хэрэв танд Melbet данс байхгүй бол үүнийг энд бүртгэнэ үү.