FACEIT CS2 ранк & түвшин: бүрэн гарын авлага 2025
CS2-г дөнгөж тоглож эхэлж буй хүмүүст FACEIT гэдэг нэр танил биш байж болох ч мэдвэл зохих ойлголт юм. Энэ нь мэргэжлийн тоглогчид дасгал сургуулилт хийж, уралдаан тэмцээнд оролцдог цахим спортын хамгийн том платформ бөгөөд өдөр бүр мянга мянган тоглогчид өөрсдийн ур чадварыг үүгээр дамжуулан шалгадаг. CS2-д үнэхээр сонирхолтой байгаа хүн бүр хэзээ нэгэн цагт CS2 FACEIT-тэй таарах л болно. Энэхүү MelBet Pick’em блогт зориулсан бүрэн гарын авлагад бид Faceit CS2-ийн ранкууд болон түвшнүүдийг талаар ойлголт өгч, Elo систем хэрхэн ажилладаг болон Premier ранкаас юугаараа ялгаатай болохыг тайлбарлана. Мөн бид шинэ бөгөөд архаг гээд бүгд тоглогчдод хэрэг болох зөвлөгөөнүүдийг хуваалцах юм.
FACEIT CS2 гэж юу вэ? Тоглогчдод яагаад хэрэгтэй вэ?
FACEIT бол тоглогчдод Valve-ийн Premier ранк системээс тусдаа орчин үүсгэж өгдөг тоглоомын платформ юм. Үүний оронд, оноо нь Elo системд суурилдаг бөгөөд энэ нь тоглогчдын ур чадварыг илүү нарийвчлалтай хэмждэг. CS2 Premier нь голчлон энгийн тоглоомууд болон Valve-ийн албан ёсны эвэнтүүдэд зориулагдсан бол, FACEIT бол цахим спортын жинхэнэ орчныг бүрдүүлж чаддагаараа онцлогтой. Иймээс FACEIT CS2 ранкууд нь тусгайлсан бэлтгэл болон өрсөлдөөнт уралдаан тэмцэээний стандарт болж чадсан юм.
Тоглогчид яагаад FACEIT CS2-г сонгодог вэ?
Faceit CS2 ранкуудын талаар ярихаасаа өмнө, энэ платформ яагаад мэргэжлийн болон ахисан түвшний тоглогчдын сонголт болсон талаар ойлгож авах нь зүйтэй. Үүнд цөөхөн хэдэн шалтгаан байгаа ч тэр бүхэн нь өндөр ач холбогдолтой:
- FACEIT Anti-Cheat: Хууран мэхлэгчдийг илрүүлж, VAC-аас хамаагүй хурдан хориг тавьдаг өөрийн хамгаалалтын системтэй. Сүүлийн 12 сарын хугацаанд 392,000 гаруй тоглогчид хориглогдсон;
- Багийн тэнцвэрт байдал: Баг бүрдүүлэлт нь Elo оноо болон сүүлийн үеийн тоглолтууд дээр суурилдаг. Premier-ээс ялгаатай нь, тоглолтоос хэдэн Elo авах, алдах, ба таны багаар хожих магадлал хэдэн хувьтай вэ гэдгийг харах боломжтой. Энэ нь Faceit CS2 ранк ахих процессыг маш ил тод болгодог;
- FACEIT серверүүд: Dedicated буюу зориулалтын серверүүд нь стандарт CS2 серверүүдээс 20–40 миллисекунд бага дохио өгдөг. Зарим бүс нутагт сааталгүй тоглох цорын ганц боломж нь энэ юм;
- Өрсөлдөөнтэй орчин: FACEIT нь 25 сая гаруй тоглогчтой, тэдний дийлэнх нь өрсөлдөөнтэй тоглолт үзүүлдэг. Хөгжилтэй, хөнгөн тоглолтууд бага ба та бүгд ялалтын төлөө тэмцсэн тоглолтуудыг илүү харах болно.

CS2-д Faceit Elo систем хэрхэн ажилладаг вэ?
CS2 Faceit Elo систем нь чухам тооцоолол дээр суурилсан, хатуу зарчимтай. Тоглогч бүр тодорхой Elo оноотой бөгөөд энэ нь таны жинхэнэ ур чадварыг илэрхийлдэг. Хожвол оноо нэмэгдэнэ, хожигдвол хасагдана. Дунджаар зөрүү нь ±20–25 Elo. Тоглолтод эсрэг багийн хүч хамгийн их нөлөөтэй: Хүчтэй багийг хожвол илүү их Elo авна; сул багт ялагдвал илүү их Elo алдана. Гэхдээ бодит байдал дээр илүү олон далд хүчин зүйлс бий — зарим нь олон нийтэд ил биш.
Тийм ч учраас энэхүү систем нь Faceit ранкуудыг CS2 маш үнэн зөв тодорхойлдог. Ойролцоогоор анхны 10 тоглолтын дараа, таны Elo хэмжигдэж, та өөрийн жинхэнэ ур чадвараар эрэмбэлэгдэнэ.
Жишээлбэл: Хэрвээ танд 1100 Elo (түвшин 5) байгаад, 1400 Elo (түвшин 7)-той багийг хожвол 28 Elo авна. Харин хожигдвол -17 Elo алдана. Энэхүү тэнцвэртэй тооцоолол нь CS2 Faceit ранкыг Valve-ийн Premier-ээс ялгадаг гол онцлог юм. Учир нь Premier түвшин ахих нь илүү санаандгүй тохиолдол мэт мэдрэмж төрүүлдэг.
Faceit CS2 ранкын хүснэгт
FACEIT ранкын хүснэгт нь Elo системтэй шууд холбоотой. Үнэлгээ нь 100-аас эхэлдэг бөгөөд журмын хувьд дээд хязгаар гэж байхгүй. Elo өндөр байх тусам, таны эсрэг тоглох багуудын чадвар өндөр байна. Энэ нь маш энгийн, логикт суурилсан. CS2 FACEIT ранк систем нь адил түвшний тоглогчдыг тааруулдаг бөгөөд ихэнх тохиолдолд энэ нь Valve-ийн албан ёсны Premier-системээс илүү оновчтой ажилладаг.
Elo хүрээний хувьд FACEIT түвшинд хуваагддаг ба энэ нь өөр нэртэйгээс биш мөн адил ранк л гэсэн үг юм. Нийт 10 түвшин байгаа бөгөөд, түүнээс дээш “Challenger” буюу “Сорилт” зэрэглэл эхэлнэ — энэ нь тухайн бүсийн 10-р түвшний хамгийн шилдэг 1000 тоглогчдод зориулагдсан. Бусад түвшин нь тогтсон Elo хэсгүүдэд хуваагдана, та үүнийг доорх Faceit CS2 ранк хүснэгтээс харна уу:
| Түвшин | Elo хүрээ |
|---|---|
| 1 | 100–500 |
| 2 | 501–750 |
| 3 | 751–900 |
| 4 | 901–1050 |
| 5 | 1051–1200 |
| 6 | 1201–1350 |
| 7 | 1351–1530 |
| 8 | 1531–1750 |
| 9 | 1751–2000 |
| 10 | 2001+ |
| Challenger | 10-р түвшний шилдэг 1,000 тоглогч |
Faceit CS2 vs CS2 Premier: үнэлгээний харьцуулалт
CS2 Premier болон Faceit Elo-гийн харьцуулалт хийх нь амар биш. Гэвч 2025 оноос эхлэн FACEIT элсэлтийн системээ шинэчилсэн. Одоогоос эхлээд шинэ тоглогчийн Elo оноо нь түүний Premier оноо ба тоглолтын түүх дээр үндэслэгдэнэ. Хэрвээ та аль хэдийн Premier тоглосон бол, систем таны Elo-г шууд тооцоолж, тухайн түвшнээс эхэлнэ. Жишээлбэл, хэрвээ та 15,000 Premier оноотой бол, Faceit түвшин 5 руу шууд орно.
Харин та өмнө нь Premier тоглож байгаагүй бол автоматаар 1,000 Elo-оос эхэлнэ. Энэ нь гарааны цэг бөгөөд эхний 5–10 тоглолтын турш таны үнэлгээ ихээхэн өөрчлөгдөх боломжтой. Ганц хоёр хожил эсвэл ялагдал авснаар таны Faceit CS2 ранк өсөх эсвэл буурах магадлалтай. Энэ нь систем таны түвшнийг “тодорхойлж” байгаа гэсэн үг юм.
| CS2 Premier үнэлгээ | Faceit Elo | FACEIT түвшин |
|---|---|---|
| Үнэлгээ байхгүй | 1000 | Түвшин |
| 5,000 хүртэл | 600 | Түвшин |
| 6,000 | 647 | Түвшин |
| 7,000 | 708 | Түвшин |
| 8,000 | 768 | Түвшин |
| 9,000 | 828 | Түвшин |
| 10,000 | 888 | Түвшин |
| 11,000 | 948 | Түвшин |
| 12,000 | 1009 | Түвшин |
| 13,000 | 1069 | Түвшин |
| 14,000 | 1129 | Түвшин |
| 15,000 | 1189 | Түвшин |
| 16,000 | 1250 | Түвшин |
| 17,000 | 1310 | Түвшин |
| 18,000 | 1370 | Түвшин |
| 19,000+ | 1430 | Түвшин |

CS2 FACEIT үнэлгээний хуваарилалт 2025
FACEIT дээрх тоглогчдын тоо олон сая давсан тул онооны нийт хуваарилалтыг судлах боломжтой болсон. Ерөнхийдөө энэ нь CS2 Premier ранкуудтай их онц ялгаа байхгүй ч хэд хэдэн гол зөрүү байдаг. Тоглогчдын 40%-аас дээш нь эхний дөрвөн түвшинд харьяалагддаг ба энэ нь логикийн хувьд ойлгомжтой — ихэнх анхан ба дунд түвшний тоглогчид энд хамаарагдана.
Гол ялгаа нь FACEIT дээр ойролцоогоор 10.5% тоглогчид 10-р түвшинд харьяалагдаж байгаа явдал. Харьцуулбал, CS2 Premier-д тоглогчдын ердөө 0.3% нь л 20,000 оноо хүртэл авч чаддаг. Үүнээс FACEIT нь өндөр ур чадвартай тоглогчдод илүү “өглөгч” ханддаг гэж дүгнэж болох ч өрсөлдөөн илүү ширүүн байгааг харуулж байна. Доор CS2 FACEIT ранк хуваарилалтыг бүрнээр үзүүлэв:
| FACEIT түвшин | Тоглогчдын % |
|---|---|
| 1 | 2.3% |
| 2 | 7.1% |
| 3 | 11.7% |
| 4 | 21.8% |
| 5 | 14.1% |
| 6 | 9.8% |
| 7 | 8.6% |
| 8 | 7.6% |
| 9 | 6.4% |
| 10 | 10.5% |

Faceit CS2-д хэрхэн хурдан ранк ахих вэ? (ранк ахих зөвлөмж)
CS2 FACEIT ранкаа ахиулах боломж бүрэн бий, та бага түвшнээс эхэлсэн ч бүрэн боломжтой. Тоглоомын механикууд адилхан тул FACEIT-ийн ерөнхий зөвлөмжүүд CS2 Premier-д ч мөн үйлчилнэ гэдгийг ойлгох нь чухал. “Нууц арга” гэдэг зүйл байхгүй. Харин зөв зохион байгуулалт, тогтвортой арга барил нь санамсаргүй тоглолт хийхтэй харьцуулахад 30–40 % хурдан ахих боломжийг танд олгоно. Үндсэн зүйл бол процессоо зөвөөр зохион байгуулах:
- 5 хүний бүрэлдэхүүнтэй багтай тоглох: Статистик нь бүтэн 5 бүрэлдэхүүнтэй багийн хожлын хувь ганцаар тоглосноос 18–22% илүү байдгийг харуулдаг. Багийн тоглолт = тогтмол Elo өсөлт;
- Онолтоо сайжруулах: Тоглолтын өмнө дор хаяж 30 минут “Aim Botz” эсвэл “training_aim_csgo2” дээр бэлтгэх. Тогтмол дадлага хийснээр сарын дотор K/D үзүүлэлтээ 0.2–0.3-р ахиулах боломжтой;
- Utility throw-уудыг сурах: Жишээ нь Dust2 дээр “XBOX”-ийн smoke зөв хаях нь хүчтэй багийн эсрэг ч ялалт авчирч чадна. Дунджаар мап бүрд 1–2 тойрог зөвхөн utility ашиглалтаар шийдэгддэг;
- Дэмо үзэж анализ хийх: Faceit CS2 үнэлгээний систем нь тоглолт бүр дээр ±20 Elo өгдөг ба ихэнх тохиолдолд оноо алддаг шалтгаан нь ур чадвар бус нэг алдаагаа олон дахин давтсанаас үүсэлтэй. Долоо хоногт 3–4 дэмо үзсэнээр алдаагаа бараг гуравны нэгээр бууруулах боломжтой;
- Сэтгэл зүйгээ хянах: Уурлах, бухимдах нь таны хожлын хувь хэмжээг хурдтайгаар багасгана. Нэг дор 3,4-өөс дээш тоглоод хэрэггүй, дунд нь амсхийж, завсарлага ав.

Ранк ахихад саад болдог алдаанууд
Faceit CS2 ранк ахих гэж оролдож байхдаа алдаа гаргах нь энгийн зүйл. Хэн ч алдаа хийдэг — Challenger түвшний тоглогч ч гэсэн. Гэхдээ аль болох эртхэн засаж чадвал таны дараагийн ахиц хялбар байх юм. Дунджаар эдгээр энгийн алдаануудыг арилгаснаар хожлын хувь 10–15 % өсдөг байна. Faceit CS2 үнэлгээний системд анхаарвал зохих гол зүйлс:
- Баггүйгээр ганцаар тоглох: ганцаар тоглосноор ранк ахих боломж бараг хоёр дахин бага. Багийн тоглолтын хожлын хувь үргэлжид өндөр байдаг;
- Харилцаа холбоогүй тоглох: Жишээ нь “two apps” мэтээр энгийнээр хоорондоо залгаж ярих нь раунд хожих магадлалыг 12–15% нэмдэг. Дуугүй байх = ялагдал;
- Багийн санхүүг үл тоох: муу раундын үеэр шахаж тоглох нь багийн санхүүг сүйтгэдэг. Faceit CS2 дээр ийм алдаа дунджаар 3–4 раунд алдагдал авчирдаг;
- Мета ба газрын зураг (maps)-г үл мэдэх: Хэрвээ тоглолтын тогтолцоо, тактик, метаг ойлгохгүй бол эсрэг багтаа шууд давуу эрх өгч байна гэсэн үг. 2025 онд мета өөрчлөгдсөн, “хуучин CS” тоглоод ялдаг үе өнгөрсөн.
Faceit CS2 системийн нууц
Faceit CS2 үнэлгээний систем гаднаасаа энгийн мэт боловч нийтлэг Elo системээс илүү нарийн. Faceit Elo үнэлгээний хамт нууц MMR байдаг бөгөөд таны тоглолтын чанарыг үнэлдэг. Ижил түвшний эсвэл өндөр зиндааны өрсөлдөгчийн эсрэг таныг хэрхэн тоглож байгааг байнга хянаж байдаг. Ялалт байгуулсан ч сул үр дүнтэй бол таны үнэлгээний өсөлт удаан байх болно. Мөн ялагдсан ч үзүүлэлт сайн байсан бол Elo хасагдах нь бага байдаг. Тиймээс хожлын тоо адил хоёр тоглогч өөр Faceit CS2 үнэлгээтэй байж мөн үүгээрээ ранк ахих хурд ч зөрүүтэй байж болно.
Танай Elo өсөлт CS2 Faceit статистикууд болох — K/D (алагдсан ба алсан үзүүлэлт), ADR (раундад үзүүлсэн дундаж хохирлын хэмжээ), KAST (алах, туслах, амь гарах ба алуулсны дараа хариу авах зэрэг бүгдийг хэмжинэ), амьд гарсан хувь, clutch раундууд, раундын анхны алалт— зэргүүд нь бүгд гол нөлөөтэй. Систем нь хувь хүний гүйцэтгэл ба багийн үзүүлэлтийг хэмждэг. Та өндөр статистиктай байх тусмаа, таны Faceit Elo үнэлгээ CS2 зөвөөр тодорхойлогдож та илүү хурдтайгаар ранкаа ахиулах боломжтой. Эцэст нь хэлэхэд, энэхүү систем нь зөвхөн хождог тоглогч бус харин чухал хувь нэмэр үзүүлдэг тоглогч хурдан өсөхөөр тогтолцоотой.
CS2-д Faceit рүү шилжих нь зөв үү?
Хэрвээ та Faceit-д орж үзээгүй бөгөөд эргэлзэж байгаа бол энэ хэсгийг танд зориулав. Шинэ зүйлийг туршихдаа айх хэрэггүй, гэхдээ зарим нөхцөлд Faceit CS2 рүү шилжих нь зөв алхам байж болно:
- Хурдан сайжрахыг хүсвэл: Faceit CS2 Elo систем алдааг хатуу шийтгэдэг ч сайн тоглолтыг илүү хурдан шагнадаг;
- Premier-д смурф ихтэй учир залхсан бол: энд түвшин тогтоох нь илүү нарийн явагддаг. Доод түвшний тоглогч ер нь таны түвшинд таарна гэж байхгүй;
- Дэлгэрэнгүй статистик хайвал: Faceit дээр ADR, K/D, win rate тус бүр газар, газрын зураг дээр харагдана. Өөрийн сул талыг мэдэж авах боломжтой;
- Цахим спортод тоглох санаатай бол: мэргэжлийн болон уг тоглоомыг чухалчилж үздэг 5 хүний багууд Premier дээр биш, FACEIT дээр бэлтгэл хийдэг.
Харин хэрвээ та CS2-г зүгээр сонирхлоороо тоглож, Elo эсвэл Faceit CS2 ранканд анхаарал хандуулдаггүй бол, эсвэл долоо хоногт хэдхэн удаа л тоглодог бол Premier-т тоглох нь илүү тохиромжтой. Faceit-д тоглоход бэлтгэлтэй байх хэрэгтэй, харин үгүй бол энэ систем нь “хүнд” санагдаж болзошгүй.
Түгээмэл асуудаг асуултууд
Faceit CS2 ранк нь Faceit Elo үнэлгээнд суурилсан түвшинт систем юм. Энэ нь таны үзүүлэлт хэр тогтмол байдаг болон таны өрсөлдөгч хэн байхыг харуулдаг. Энгийнээр хэлэхэд, энэ нь CS2 Premier ранкын илүү хатуу, нарийн тогтолцоотой хувилбар нь юм.
Нэгээс арав хүртэл нийтдээ 10 Faceit CS2 түвшин байдаг. 10-р түвшний дараа тусдаа Challenger гэдэг статус бий. Энэ нь бүс нутаг бүрийн шилдэг 1,000 тоглогчийг хамарна.
Шууд хөрвүүлэх систем байхгүй, гэхдээ Faceit түвшнийг CS2 ранктай харьцуулсан хүснэгт бий. Үүнд Premier үнэлгээг Elo хүрээтэй тохируулсан байгаа. Та энэхүү нийтлэлийн дунд хэсэгт энэхүү харьцуулалтай танилцах боломжтой.
Challenger нь FACEIT-ийн элит бүлгэм юм. Энд бүс нутаг бүрийн 10-р түвшний шилдэг 1,000 тоглогч хамрагддаг. Ихэнхдээ энэ нь semi-pro CS2 тэмцээнүүдэд орох анхны алхам гэж үнэлэгддэг.
CS2 дах Faceit Elo нь таны чадварыг түвшнийг илтгэдэг тоон үнэлгээ (100-аас эхлээд дээшээ хязгаар байхгүй) юм. Дунджаар, нэг ялалтад +20–25 Elo авна, ялагдсан тохиолдолд адил оноог алдана. Хүчтэй багийг хожвол илүү Elo авна, сул багт ялагдвал илүү Elo хасагдана.
Faceit CS2 ранкаа хурдан ахиулахын тулд 5 хүнтэй багт тоглогч болон, өөрийн онолтоо сайжруулан, дэмо үзэж алдаагаа засах хэрэгтэй. Багийн бүрэлдэхүүнтэй, алдаагаа байнга засдаг тоглогчид соло тоглогчтой харьцуулахад 30–40% илүү Elo өсөлт үзүүлдэг байна.
CS2 Premier бол зүгээр сонирхлоороо тоглож, Valve-ийн албан ёсны ранкыг хадгалах хүсэлтэй хүмүүст төгс тохирно. Харин Faceit CS2 нь нарийн Elo оноотой, тоглолтын хатуу шаардлага тавьж, цахим спортын орчныг илүү бүрдүүлдэг тул энэхүү тоглоомыг чухалчилж хандаж байгаа хүмүүст тохиромжтой. Тиймээс бараг бүх мэргэжлийн тоглогчид FACEIT-ийг илүүд үздэг.
Түүнчлэн унших: